Утлагын аппарат

Хүүхэд

Утлагын аппарат

65,000₮

75,00013% хямдарсан

Дэлгэрэнгүй

-Ханиад томуу

-Астма

-Багтраа

Аамьсгалын замын өвчнүүд

-Цэр ховхлох

-Хамрын битүү гаргах

-Ханиад эмчлэх өндөр үр дүнтэй утлагын аппарат.

Дагалдах хэрэгслүүд:

Том хүний маск, хүүхдийн маск, хоолой гэх мэт шаардлагатай бүх дагалдах хэрэгсэл бий.

Захиалгын утас: 7701-6060

60dball дуу чимээтэй буюу энэ нь харьцангуй дуу чимээ багатай гэсэн үг.

Ханиалга намдаах, хамар битүүрэх, хоолой өвдөлт, архаг гуурсан хоолойн үрэвсэл багтраа өвчний үед хэрэглэнэ.

Уушгинд эмийн бодисыг сайн хүргэнэ. Ажиллуулахад хялбар бөгөөд ариутган хэрэглэж,гэр бүлээрээ гэрийн нөхцөлд хэрэглэх боломжтой эмчилгээний бүтээгдэхүүн.

Эмнэлэгт дараалалд зогсож #цаг_мөнгөө үрснээс гэртэй хэрэглээтэй болвол үр дүнтэй.

#Давуу_тал

Энэхүү аппарат нь бусад аппаратаас хүчин чадал илүү бөгөөд 2,5 бар даралтаар ажилдаг тул шингэн эмийн бодисыг 99% задалж өтгөн уур болгон өөрчилдөг бөгөөд амьсгалах үед уур уушигруу шууд очиж амьсгалын замын өвчинг маш үр дүнтэй эмчилдэг төхөөрөмж юм.

#Утлагын_аппаратыг_ашиглах_зааварчилгаа

Эмчилгээ эхлэх: Машинаа асаана. Босоо байрлалд эмийн саваа байрлуулна. Эмчилгээ эхлэхээс өмнө эмээ хийгээд эмийн саваа таглана. Ингэснээр эм нь дуусталаа уурыг үүсгэнэ. Амаар амьсгал авах болон гаргахдаа аажмаар дамжуулагдана. Амьсгал авах хооронд амьсгалаа түгжих ба 3 дахь амьсгал бүр дээр 3 тоолтол амьсгалаа мөн түгжинэ. Эмчилгээ нийт 8-10 минут үргэлжилнэ. Эм дууссан эсвэл уур гарахаа болисон үед эмчилгээ дуусна. Эмчилгээ дуусах үед утлагын аппаратнаас дохио өгнө.

Утлагын аппарат нь бага насны хүүхэд эсвэл хэнд ч байсан астмын үеийн эмчилгээ, эм өгөх сайн арга юм. Хүүхдэд утлага эмчилгээ хийхийн тулд эдгээр хялбар аргуудыг дагана:

1. Компрессорыг хатуу гадаргуутай ширээн дээр байрлуулна. Компрессорыг гуурсны нэг төгсгөлтэй холбоно.

2. Утлагын аппаратны аяганы ёроолд нь гуурсаа холбоно.

3. Зөв тун хэмжээгээр эмийн бодисыг утлагын аппаратны аяганд хийж гуурс холбон хүүхдэд хүргэнэ.

4. Компрессорыг нээгээд утлагын аппаратны аяганаас уур үүсч байгаа эсэхийг шалга.

5. Аман дотор нь шүднийх нь ар талд гуурсаа байрлуулна. Бүх эмийн бодис дуусахад үйлчлүүлэгчийн амьсгал хэвийн болсон байх ёстой. Эмчилгээний үед гүнзгий амьсгал авах нь хүүхдэд дэмжлэг үзүүлнэ. Бүх эмчилгээ 5-10 минут үргэлжилнэ.

6. Хүүхэд маск хэрэглэдэг бол утлагын аппаратанд маск хавсаргах ба маскыг хүүхдийн хамар, уруулан дээр байрлуулна. Тэр амаараа хэвийн амьсгална. Утлага эмчилгээ хийлгэх үед хүүхдийг бичлэг, таавар таах эсвэл тоглоом тоглох зэргээр тайван байлгах нь чухал юм.

#Утлагын_аппаратанд_яаж_анхаарал_тавих_вэ?

Ашиглах бүрийн дараа цэвэрлэх: Эмийн сав болон гуурсыг эсвэл маскыг угаахдаа халуун ус, саван ашиглана. Усаар зайлж асгах ба хуурайшуулж хатаана. Аппарат эсвэл гуурсанд ямарч үлдэгдэл юмуу эм үлдээж болохгүй угаана.

Долоо хоногт доод тал нь 3 удаа халдваргүйжүүлнэ: Та аппаратаа ариутгахдаа цагаан цууны шингэрүүлсэн хүчлийн уусмалд байлгана. Удаан хугацаанд чийгшилтэй байлгана. Эд ангиудыг ариутгасны дараа хатаана.

Уурын эмчилгээ хэрэглэх, авах

1. Амны гуурсийг дээд доод шүдний дундуур аманд хийж уруулийг нь жимийлгэнэ. Утагчийг босоо байлгана. Шүлсээ хаяхаас сэргийлэх ба энэ нь утлагыг сайн болгоно.

2. Амьсгалаа аяархан гаргах.

3. Нарийн хавхлага дээр хуруугаараа дарж байгаад уурыг гаргаж эхэлнэ. Хэрэв та нарийн хавхлага ашиглаж байгаа бол, утлагын аппарат байнга уур болно.

4. Уур үүсч эхлэхэд, 3-5 секунд зөөлнөөр гүнзгий амьсгал авна, хавхлагыг хуруугаараа дарна.

5. Гүнзгий амьсгал авсны дараа уурыг зогсоохын тулд хавхлагын нүхэн дээрх хуруугаа авна.

6. 10-аас дээш секунд амьсгалаа түгжэх. Энэ хооронд агаарын замруу эм орно.

7. Хэвийн амьсгалж эхлэх.

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон